Хяналтын прокурор авлигын хэрэгт холбогджээ
2016 оны 11 сарын 18

Өнгөрсөн долоон хоногт Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгонбаярыг АТГ-аас цагдан хорьжээ. Түүнийг авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М-ыг бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх асуудлаар УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ханджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр М эрүүгийн хэргээр шалгагдаж буй хүнээс мөнгө нэхэж авч байсан гэх мэдээлэл байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38214
0 эможи




