Далай лам өнөөдөр Монголд ирнэ

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.
Тэрээр энэ сарын 23-нд хүртэл Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа ням гаригт 9.30-11.30 цагт "Улаанбаатар палас"-т айлдах юм. Түүнчлэн даваа гаригт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцоно. Харин мягмар гаригт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын цол хэргэм хүртээх аж. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн юм.




