Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Далай лам өнөөдөр Монголд ирнэ

2016 оны 11 сарын 18

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.

Тэрээр энэ сарын 23-нд хүртэл Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа ням гаригт 9.30-11.30 цагт "Улаанбаатар палас"-т айлдах юм. Түүнчлэн даваа гаригт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцоно. Харин мягмар гаригт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын  цол хэргэм хүртээх аж. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38209
0 эможи
keyboard_arrow_up