Өчигдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2016 оны 11 сарын 17
- “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна.


- УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Халтиргаа гулгаанаас автомашины ослын тохиолдол нэмэгдэж, цаг агаар хүйтрэх болсонтой холбогдуулан Хот тохижилтын газраас техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллахаар болжээ.
- Book Cafe Mongolia, “Номын жор” клубээс зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтад Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Дашнямыг хоймортоо урьжээ.
- Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.


- Манай улсад ес дэх удаагийн айлчлал хийх гэж буй Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалын хөтөлбөрийн талаар Гандантэгчилэн хийдээс мэдээллээ.
- Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Үүнтэй холбогдуулан 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч П.Цэрэн хэллээ.
- Улаан буудай, төмсний хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэв.
- Ерөнхий сайд асан С.Баяр "Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүн ийм данстай байхыг би буруу гэж боддог. Оффшор данстай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн. Ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн” гэв.


- Голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
- Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
- Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо өчигдөр хуралдаж, намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд болон их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг АТГ-аас баривчлан саатуулжээ.


- Маргааш Дээрхийн гэгээн XIV далай лам ес дэх удаагаа Монголд айлчлах гэж байна. Японоор дамжин ирэх Далай ламын айлчлал 18-22-ны хооронд дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд Их Тэнгэр цогцолборт байрлана гэдгийг Монголын Бурхан Шашны шинэ төвөөс мэдээллээ.
- Хуулийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн гэж тогтоож, үнэлгээ дүгнэлт гаргасны дараа сургуулийн улирлын амралтанд өөрчлөлт оруулах эсэх асуудал үүснэ гэдгийг БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа хэллээ.
- Хөвсгөл аймгийн онцгой байдлынхан нууранд живсэн автомашиныг амжилттай татан гаргажээ.
- Японы ерөнхий сайд Шинзо Абэ Америкийн 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трамптай энэ пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ.
- Г.Отгонцэцэг Казахстаны улсын аварга боллоо.

- Төрөлт хоорондын зайг багадаа хоёр жил болговол дутуу төрөх эрсдэлийг бууруулна.
- Өнөөдөр шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.
- “Харанхуй хад” уран сайхны кино нээлтээ хийхээр болжээ.
- Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.


- Хоёр тивийг дамнан оршдог Эртний Византын нийслэл Константинопольд хийсэн тэмдэглэлийг хүргэлээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38204
0 эможи




