Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгдөг боллоо

2016 оны 11 сарын 17

ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлжээ. Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар энэ сарын 1-нээс эхлэн хүргэж эхэлсэн байна.. 

Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуу­дангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх ёстой гэнэ. Түүнчлэн энэ оны арванэгдүгээр сарын 1-нээс өмнө үнэмлэхээ авахаар Лицензийн төвд захиалга өгсөн иргэд ч энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна.

Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна.

Харин шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой иргэд болон орон нутгаас үнэмлэхний захиалга өгсөн иргэд “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой ажээ. Ингэхдээ 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан холбогдох боломжтой гэнэ.

Үүнээс гадна Ли­цензийн төвөөс олон улсын үнэмлэх хэв­лэ­­дэг болсонтой хол­богдуулан гадны аль ч улс оронд хүргэж өгөх ажээ. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38163
0 эможи
keyboard_arrow_up