Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

150 орчим хүүхэд “байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана

2016 оны 11 сарын 16

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин  “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38147
0 эможи
keyboard_arrow_up