Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

2016 оны 11 сарын 15

Ногоон паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдөрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Ногоон паспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна.  Иймээс ногоон паспорттой иргэд хувьдаа албаны паспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас санууллаа.

Өөрөөр хэлбэл дипломат паспортоос бусад паспорт эзэмшигч монгол иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Цаашид 25 улстай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тохиролцоо хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38104
0 эможи
keyboard_arrow_up