Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс эхэлж иргэд банкаа өөрөө сонгох боломж бүрдлээ

2016 оны 11 сарын 15

Энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ сарын 07-ны А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох боломж бүрджээ. Энэ хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна.

Иймд тэтгэвэр авч байгаа банкаа солих сонирхолтой иргэн хүсэлтээ ирэх сарын 15-наас эхлэн харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ гаргаж болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38098
0 эможи
keyboard_arrow_up