ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ
2016 оны 11 сарын 15

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдр Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд,
- Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл,
- Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал,
- Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд,
- Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал
- Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Хуралдааны эхэнд яригдсан гол асуудал нь энэ өвөл ихэнх аймгуудад зуд нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай байлаа. Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс 17-25-ны өдрүүдэд сүүлийн 10 гаруй жилд 11 сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38091
0 эможи




