Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд 475.8 мянган тонн үр тариа хураан авчээ

2016 оны 11 сарын 15

Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан авчээ.

Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тн бөгөөд, үүнээс дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тн, ТЭДС-д 64.9 мянган тн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тн байгаа аж.

Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байгаа бөгөөд ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38083
0 эможи
keyboard_arrow_up