Ахмадууд тэтгэвэр авдаг банкаа сонгодог болжээ
2016 оны 11 сарын 14

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ сарын 07-ны А/233 тоот тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байна.
Иймд тэтгэвэр авч байгаа банкаа солих сонирхолтой иргэн хүсэлтээ ирэх сарын 15-наас эхлэн харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ гаргаж болох аж. Түүнчлэн энэ сарын 15-наас эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломж бүрдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38069
0 эможи




