Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хотоос гарах чиглэлийн замыг 10 цагт нээнэ

2016 оны 11 сарын 14

Энэ сарын 12-13-нд шилжих шөнөөс эхлэн орсон цасны улмаас нийслэлийн гудамж замуудад халтиргаа гулгаа үүсч, зарим замын зорчих хэсэгт хүндрэл учраад байсан. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж, Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг өчигдөр өдрийн 13 цагаас эхлэн хязгаарласан. Замын хөдөлгөөнийг өнөөдөр 10.00 цагаас эхлэн нээж, хэвийн үргэлжлүүлэх юм.

Иргэд, жолооч нарыг холын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа учраас болзошгүй эрсдлээс сэргийлж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоыг анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38029
0 эможи
keyboard_arrow_up