Нурангид дарагдсан иргэдийн амийг аварчээ
2016 оны 11 сарын 09
Уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.
Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, гурван иргэн дарагдсан байдалтай олдсон байна.
Иймд аврагчид шуурхай ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн аж.
Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37927
0 эможи




