Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ынхан орон нутгийг зорилоо

2016 оны 11 сарын 09

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллахаар өнөөдөр замд гарлаа. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд энэ сарын 9-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэнэ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авах нь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн томилолтын нэгэн зорилго юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37926
0 эможи
keyboard_arrow_up