Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурна

2016 оны 11 сарын 08

Цаг агаарын мэдээ: 11 дүгээр сарын 09, 10,11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын  нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар дараах зөвлөгөөг анхаарна уу. Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна.

Мөн цас орж өдөртөө дулаарсны улмаас автозам, даваанд хальтиргаа гулгаа үүссэн тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, иргэд явганаас гэмтэж бэртэхээс болгоомжлох, гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37899
0 эможи
keyboard_arrow_up