Зуны дугуйтай бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2016 оны 11 сарын 08

Энэ амралтын өдрүүдэд цас их орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар мөргөлдсөн 125 тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл хөдөө орон нутгийн замд зуны дугуйтай жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоод байна.
Уг арга хэмжээг Замын цагдаагийн газраас авахаар болжээ. Иймд жолооч нарт дараах сануулгыг өглөө.
- Тээврийн хэрэгслийн бүрэн байдлаа шалгах
- Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих
- Хамгаалалтыг бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Одоогоор Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Орхон аймагт хальтиргаа гулгаа ихтэй байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37865
0 эможи




