Үнэт цаасны мэдлэг олгох сургалт болно
2016 оны 11 сарын 05

Арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цагт Монголын Хөрөнгийн биржийн сургалтын танхимд Үнэт цаасны мэдлэг олгох сургалт эхлэх ажээ. Тус сургалтыг санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.
Үнэт цаасны мэдлэх олгох энэ удаагийн сургалт хөрөнгийн зах зээл сонирхогч хэн бүхэнд нээлттэй ажээ. Тус сургалтад хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та хөрөнгийн биржийн сургалтын төвийн 11-313747-2121 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37799
0 эможи




