Хилээр 5-15 секундэд нэвтэрдэг боллоо
2016 оны 11 сарын 04

Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай "auto gate" гэх техник, технологийг нэвтрүүлээд буй. Энэ нь хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай буюу 5-15 секундэд нэвтрэх боломжтой болжээ.
Ингэхийн тулд гадаад паспортдаа наалт хийлгэх шаардлагатай аж. Мөн хилээр 5-15 секундэд цахим гарцаар нэвтрэхийн тулд заавал бүртгүүлэх шаардлагатай гэнэ. Тиймээс иргэд өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд дор дурьдсан газруудад очиж хийлгэх боломжтой юм байна.
- Чингис хаан олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин
- Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонх
- Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
- Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авахуулах юм.
- Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37785
0 эможи




