Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 7 хэм дулаан байна

2016 оны 11 сарын 03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд    7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Халх голын саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37700
0 эможи
keyboard_arrow_up