Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс жендерийн тэгш байдлаар дэлхийд 58-д бичигджээ

2016 оны 11 сарын 02

Дэлхийн эдийн засгийн форум /World Economic Forum/-аас жил бүр уламжлал болгон гаргадаг Дэлхийн жендерийн тэгш байдлын тайланд Монгол Улс дэлхийн 144 орноос 58-д бичигджээ.

Монгол Улс 58 дугаар байранд орсон нь  өмнөх жилийнхээс ухарсан үзүүлэлт юм. Учир нь 2015 оны жагсаалтад манай улс 56 дугаар байрт бичигдэж байсан баайна. Монгол Улс Швейцарьт төвтэй ашгийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын тайланд ийнхүү хоёр байр ухарч 58-д оржээ. Товчхондоо тус байгууллага дэлхийн улс орнуудын жендерийн тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй харьцааны үзүүлэлтээ тухайн орны улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн дөрвөн үндсэн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор хэмждэг байна.

Харин Зүүн Ази болон Номхон далайн бүс нутаг дотроо Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлаар 6 дугаарт байрт оржээ. Тэгвэл манай хойд хөрш болон ОХУ хүйсийн тэгш байдлаар 144 орноос 75-д орсон бол өмнөд хөрш болох БНХАУ 99 дүгээр байрт оржээ.

Монгол Улс жендерийн тэгш байдлаар дэлхийд 58-д бичигджээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37657
0 эможи
keyboard_arrow_up