Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ-аас ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

2016 оны 11 сарын 01

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

ШШГЕГ-ын харьяа хорих анги, алба, салбар нэгжүүдийн дараах ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.  Үүнд:

 

  1. Хүний их эмч: /Ерөнхий эмч, онош зүйн тасгийн эрхлэгч, рентгений их эмч, нүдний эмч/
  2.  

Тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр зэрэгтэй, хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын болон үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж туршлагажсан, төрийн тусгай албанд 5-аас доошгүй жил ажилласан, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх. 

 

  1. Сувилагч:

Тавигдах шаардлага:  Тусгай дунд буюу түүнээс дээш боловсролтой, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, ажлын туршлага эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг, хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

  1. Авто, тоног төхөөрөмжийн механик:

Тавигдах шаардлага: Дээд, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, багаар ажиллах чадвартай, техник,  цахилгааны мэдлэгтэй, ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай байх.

 

4. Багш: /сантехникийн, бетон арматур, дадлагын, гагнуурын онол, дадлагын, мужааны онол, дадлагын/

           

            Тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, багш мэргэжилтэй, багшийн мэргэжлийн зэрэгтэй, боловсролын салбарт 3-аас доошгүй жил ажилласан, багшлах  арга барил эзэмшсэн, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай, компьютерийн хэрэглээний программийг эзэмшсэн, багшлах эрхтэй, цэргийн хэргийн мэдлэгтэй байх.

Жич: Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд дараах утсаар холбогдож мэдээлэл             авна уу. Утас: 51-266357, 99061327, 95001278

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37643
0 эможи
keyboard_arrow_up