Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Чингис хаан” одонг есөн цэн алттай тэнцэх мөнгөн шагнал дагадаг

2016 оны 11 сарын 01

Монгол бахархлын өдрөөр улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай. Тодруулвал, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэнд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг болоод 10 жил болж буй юм. Энэ жилийн “Чингис хаан” одонг МУГЖ Г.Ариунбаатарт хүртээсэн билээ. Уншигчиддаа "Чингис хаан" одон хүртэгчид үзүүлэх урамшууллын талаар сонирхуулъя.

-Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог байна.

-“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

-“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

-“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37633
0 эможи
keyboard_arrow_up