Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн 565 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүллээ

2016 оны 11 сарын 01
Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвөлгөө өгч ажиллав.Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд хуульзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлжээ.

Иргэд ихэвчлэн иргэний эрхзүйн гэрээний маргаан, гэр бүл салалт, хүүхдийн тэтгэвэр, газрын маргаан, өндөр настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар зөвөлгөө хүсч хандсан байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37624
0 эможи
keyboard_arrow_up