Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна

2016 оны 10 сарын 31

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө     10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

3,4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд зарим газраар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37599
0 эможи
keyboard_arrow_up