50 гаруй оёдолчин 14 метр өндөр "Хүннү дээл" урлажээ
“Дэлхийн хамгийн том Хүннү дээл” төслийн хүрээнд “Батзүү” ХХК-ийн хамт олон 6 давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөр, 18 метрийн өргөн, хаан хээтэй Хүннү загварын дээл урласнаа танилцуулсан байна.
Энэхүү дээлийг Гиннесийн номонд бүртгүүлэх, монголчууддаа түүх соёлын талаарх мэдлэг олгох, сурталчлан таниулах, аялал жуулчлалын брэнд бий болгох, хүүхэд залууст эх орныхоо түүх, соёлын өвөө танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах, хадгалж өвлүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараар бүтээжээ.
Дээлийг бүтээхэд хоёр сарын хугацаанд 50 гаруй оёдолчин уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалз гэх мэт нарийн оёдлоор урласан байна.






