Хилийн боомтууд даваа гаригт амарна
2016 оны 10 сарын 27

Ирэх даваа гарагт буюу энэ сарын 31-ний өдөр “Монгол” бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах аж.
Тодруулбал, Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37560
0 эможи




