Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

2016 оны 10 сарын 27

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, Алтайн  салбар уулс, говь талын нутгаар   секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан,  Говийн бүсийн хойд хэсэг,Дорнод, Дарьгангын тал нутгаар  0-5 хэм, бусад нутгаар 4-9  хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2016 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37545
0 эможи
keyboard_arrow_up