Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо

2016 оны 10 сарын 26

БЗД-ийн 13, 14-р хорооны дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд өнөөдөр байрныхаа түлхүүрийг хүлээн авлаа.

Тодруулбал, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 730 гаруй айл өрхийн 80 гаруй хувьтай нь 2 талт гэрээ байгуулж, тус хорооны 142 айлыг  нүүлгэн шилжүүлж, нийт 7,5 га газрыг чөлөөлсөн байна.

Нүүсэн айлуудын түрээсийн төлбөрт сарын 700,000 төгрөгийг тогтмол олгосоор иржээ.

Эдгээр 142 айлд гэрээнд тохиролцсоны дагуу нийт 9800 м.кв талбай бүхий 182 айлын байр, 30 гаруй дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг өгөхөөс өнөөдрийн байдлаар 120 гаруй айлд 148 байр, 24 дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөд байна.

Үлдсэн айлуудад БЗД-ийн 13-р хороололд байрлах "Амартүвшин" хотхоноос орон сууцыг нь сонгуулж, тухайн иргэд энэ сард багтаан байрандаа нүүж орох юм байна.

Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь НИТХ-ын тогтоолоор батлагдсан журмын дагуу БЗД-ийн 13, 14-р хорооны А, Г, Д, Ё хэсэгчилсэн талбайн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, төслийн ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37515
0 эможи
keyboard_arrow_up