Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Батлан хамгаалах яам, НЗДТГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллана

2016 оны 10 сарын 25

Монгол улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Санамж бичигт нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажиллахаар тусгасан байна. Тодруулбал нийслэл хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын салбарын алба хаагчдыг хамруулж, Нийслэл дүүргийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг оролцуулах болон хуулийн хүрээнд гүйцэтгүүлэх талаар дэмжлэг үзүүлэх юм байна. Түүнчлэн зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллах юм байна. Нийслэлийн хэмжээнд  Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах зэрэг заалтууд санамж бичигт тусгагджээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид өнөөдөр нийслэлийн удирдлагуудаа хүлээн авч байна. Энэ үеэрээ хоёр талдаа тодорхой үүрэг хүлээсэн санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар болж байна. Бид өмнө нь ч гэсэн хамтран ажилладаг байсан. Тэгэхдээ санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа маань илүү өргөн цар хүрээг хамрах сайн талтай юм.” Хэмээлээ.

Талууд санамж бичгийн хүрээнд тухайн жилд хийх ажлаа төлөвлөн хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах ажээ. 


123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37495
0 эможи
keyboard_arrow_up