Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахимаар шалгалт өгч зөрчлийн оноогоо сэргээлгэнэ

2016 оны 10 сарын 25

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхлээд 9 сар болж байна. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Журамд хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүнээс 7 тохиолдолд 1 оноо, 7 тохиолдолд 2 оноо, үлдсэн 3 тохиолдолд 3-5 оноо хасагдахаар заасан.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх,  хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд 10 оноог хасахаар журамласан юм.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд 112 жолооч зөрчлийн 10 оноогоо дуусгажээ. Түүнээс зөвхөн гурван жолооч л шалгалтад орж эрхээ сэргээлгэсэн байна.

Харин үлдсэн жолооч нарын хувьд Лицензийн төвд хандан, сургалтад хамрагдаж, улмаар цахимаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрмээс бүрдсэн 10 асуулт бүхий тестийн шалгалт өгөх аж. Хэрэв шалгалтад тэнцвэл 10 оноог нь сэргээх юм байна.

Жолооч нар ихэвчлэн зам тээврийн ослын улмаас зөрчлийн оноогоо хасуулж байгааг албаны хүн хэллээ. Тиймээс зам тээврийн осол гаргасан тохиолдолд 5 оноо хасч байгаа аж.

Зөрчлийн оноогоо хасуулсан хэрнээ замын хөдөлгөөнд оролцвол торгуулийн арга хэмжээ авч байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37474
0 эможи
keyboard_arrow_up