Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-гийнхан “стэнд бай” хөтөлбөрт хамруулах эсэхээ шийднэ

2016 оны 10 сарын 20

Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг өнөөдөр манай улсад айлчилна. Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм.

Манай улс тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна. АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт өнгөсөн долоо хоногт оролцсон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37363
0 эможи
keyboard_arrow_up