Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн засаг дарга С.БАТБОЛД саналаа өглөө

2016 оны 10 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө.

 

Тэрээр “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг хурлыг сонгоно. Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгох сонгууль гэдгээрээ онцлогтой юм. Тийм учраас нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37353
0 эможи
keyboard_arrow_up