Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

2016 оны 10 сарын 19

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи шуургатай байна.

2016 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон  зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.


2016 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 20-нд зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр,  21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 20, 23-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37347
0 эможи
keyboard_arrow_up