Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасаар шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

2016 оны 10 сарын 18

Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Аравдугаар сарын 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20,23-24нд зарим газраар цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-16м/с, 20,23-нд 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтрэх нь.

Төвийн аймгуудын нутгаар: 17-18-нд нутгийн хойд хэсгээр, 20,24-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 18,20, 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сарын 17-18, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орно. Энэ хоногуудад салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Аравдугаар сарын 17-18, 20-нд дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-наас 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи энэ сарын 18, 20-21, 23-наас 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 17-20-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 10-15 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37335
0 эможи
keyboard_arrow_up