МИАТ-ийн бүх нислэгээр “Galaxy Note 7” утсыг авч зорчихыг хоригложээ
2016 оны 10 сарын 18
Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн бүх нислэгээр зорчигч өөрийн биед болон бүртгэгдсэн болон гар тээшинд Samsung Galaxy Note7 төхөөрөмж авч явахыг хоригложээ.
Энэ нь Samsung Galaxy Note7 маркийн бүх төхөөрөмжид хамаарах юм байна.
Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нислэгийг зохицуулах байгууллагаас бүх төрлийн агаарын тээвэрт Самсунг корпорацийн Galaxy Note7 гар утсыг тээвэрлэхийг хориглосон. Энэ нь баттерейн доголдлоос үүдэлтэй гал гарах эрсдлээс зайлсхийсэн хэрэг юм.
Харин Японы эрх баригчид өчигдрөөс ийм хориг тавьж эхэлсэн бол Кореан Эйр компани зөвхөн унтраалттай Note 7 утсыг онгоцондоо авч явахыг зөвшөөрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37325
0 эможи




