Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгийг ямар айлын хүүхэд авах вэ

2016 оны 10 сарын 15

Хүүхэд бүрт сард нэг удаа олгодог 20 мянган төгрөгийг ялгавартайгаар олгохоор болсон. Эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийж байгаа хэмээн тайлбарлаж буй. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдгаас эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд мөнгийг бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм. Тухайлбал, дундаж болон дунджаас доогуур өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгохоор зохицуулжээ. Ингэхдээ 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг 660 гаруй мянган хүүхдэд бэлнээр олгож буй юм байна. Харин үлдсэн 40 хувьд нь 2019 онд хүүхдийн мөнгө олгох ажээ.

Нийгмийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Мандухай “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд босго оноо тогтоох журам гаргасан. Ингээд өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд 7, 8, 9 дүгээр сарын мөнгийг нь хуучин жишгээр олгож эхэлсэн” гэсэн мэдээлэл өгсөн.

Харин “Өрхийн амьжиргааны төвшин тогтоох” судалгааг хэрхэн хийж, яаж босго оноо тогтоосон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяр “Яагаад 502.567 гэсэн босго оноог тогтоож байна вэ” гэхээр өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас зарцуулах үйлчилгээний нөхцөл, зарцуулах хөрөнгийн хэмжээ, хүний тоонд нийцүүлэн босгыг тогтоодог. Энэ удаагийнх нь 502.567 болж таарч байгаа юм. Босго оноотой холбоотойгоор иргэд хүсэлт гаргаж болно. Иргэд хорооныхоо хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандаж аль хэсэгт багтсан гэдгээ мэдэж болно. Гурав дахь удаагийн судалгаагаар мэдээллийн санг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.

Мөн Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа гаргадаг. Энэ судалгаанаас өрхийн амьжиргаанд хамгийн их нөлөө үзүүлж буй үзүүлэлтийг сонгон авч, амьжиргааны төвшин тодорхойлох судалгаа хийдэг. Тус хороо гурван жилд нэг удаа энэ үзүүлэлтээ шинэчилдэг билээ.

Иргэдийн дунд телевизор, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна гэх яриа гарах болсон. Үүнийг амьжиргааны төвшин тодорхойлох үзүүлэлтэд ашигладаггүйг албаныхан хэлж байна. Тухайн иргэний бичиг баримтад үндэслэн хүүхдүүдийг бүртгэдэг байна. Ам бүлийн гишүүн, насны хязгаар, гишүүдийн боловсролын түвшин, гэр бүлийн тав тухтай байдлыг хангасан үзүүлэлт, ажил эрхлэлт, боловсролын байгууллагын үйлчилгээнд хамрагдалт, хөгжлийн бэрхшээл, боловсролын түвшин гэх мэт олон хүчин зүйлийг багцаар нь ашиглаж, амьжиргааны төвшинг тодорхойлдог ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37259
0 эможи
keyboard_arrow_up