Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нэн ховордсон мазаалайг хамгаалахад БНХАУ-тай хамтарна

2016 оны 10 сарын 11

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалт болов.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар  оролцож, хамтран ажиллах уг төслийн протоколд гарын үсэг зурлаа.

Монголд төдийгүй дэлхийд ховордсон мазаалайг хамгаалах зорилгоор уг төлсийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар БНХАУ-д тавьжээ. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн Говийн их дархан цаазат газрын 18 мянган хавтгай дөрвөлжин км газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийсэн байна. Хэлэлцээрийн дагуу 3 жилийн хугацаанд Хятадын Засгийн газраас шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалын тусламж үзүүлж, мазаалайн амьдрах орчинг сайжруулах, Говийн дархан цаазат газрын менежмэнтийг сайжруулах чиглэлээр үйл ажилагаа явуулах юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад 28 тоо толгой байгаа мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэсэн бол Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч Ян Чиндун “Мазаалай бол Монголын ховор эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалай амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Иймд Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэв. Уг төсөл ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжих эхлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37132
0 эможи
keyboard_arrow_up