Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

2016 оны 10 сарын 10

Маргаашнаас  ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Аравдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

Арваннэгдүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно. 

Аравдугаар сард ихэнх нутгаар  агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 1-5 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.

Ихэнх гол мөрөнд аравдугаар сарын дунд үе ба арваннэгдүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба арваннэгдүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37112
0 эможи
keyboard_arrow_up