Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аравдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Арваннэгдүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.
Аравдугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 1-5 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.
Ихэнх гол мөрөнд аравдугаар сарын дунд үе ба арваннэгдүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба арваннэгдүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.




