Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт мөрдөгдөж эхэллээ

2016 оны 10 сарын 10

“Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийхээр болсон билээ. Тэгвэл энэ шинэ зохицуулалтыг жолооч нар өнөөдрөөс эхлэн даган мөрдөх юм.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:

  • Нэг талаас баруун эргэх боломжтой 12
  • Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
  • Гурван талаас баруун эргэх боломжтой 8
  • Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна гэж албаныхан үзэж буй. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37097
0 эможи
keyboard_arrow_up