Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бусан хотын Дэ Дүн эмнэлэг болон,Дамул сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 08
Бусан хотын Дэ Дүн эмнэлэг болон,Дамул сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр БНСУ-ын Бусан хотын Дэ Дун эмнэлгийн дарга болон мэс заслын эмч, Дамул сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дамул сан нь өнгөрсөн онд байгуулагдсан нийгмийн халамжийн үйлчилгээний талаархи төрийн бодлогод нөлөөлж нийгмийн эмзэг хэсэгт хамрагдах иргэдэд туслах,халамжийн үйл ажиллагаа явуулах , хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Манай улсын эрүүл мэндийн салбарт мэргэшисэн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Энэ хүрээнд  Госпиталийн мэс  заслын эмч А.Пүрэвдорж,Нэгдсэн 2-р эмнэлгийн дадлагажигч эмч М.Лхагвасүрэн нарыг Дэ Дүн эмнэлэгийн удирлагатай хамтран эмнэлгийн үйл ажиллагаа болон орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд дээр сургалт семинарт хамруулжээ.Мөн төрөлхийн түнхэний мултралтай байсан Б.Шаарийбууг  үнэ төлбөргүйгээр хагалгаанд оруулж  хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн байна.

Монгол улсын хүн амын эрүүл мэнд , эмч нарын боловсролд анхаарал хандуулж, сэтгэл гаргаж байгаа нийт багийн гишүүдэд  Сайд А.Цогцэцэг энэ үеэр талархалаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37084
0 эможи
keyboard_arrow_up