Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мод тарихад АНХААРАХ зүйлс

2016 оны 10 сарын 08

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарилгаар ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг зарласан, Мод тарих нь орчноо хүчилтөрөгчөөр баяжуулж, нүүрсхүчлийн хийг багасган, дулаарлыг бууруулж, бичил орчныг бүрдүүлдэг экологийн ач холбогдолтой.

Мод тарихад анхаарах зүйлс.

Мод тарих хугацаа

 Мод тарих хугацаа хавар 04 сарын 25-аас 05 сарын 25, намар 9 сарын 25-аас 10 сарын 20 хүртэл.

Суулгцын нүх ухах

Модыг тарихдаа 30-50 см гүн, 40-60 см диаметртэй нүх ухах нь илүү тохиромжтой. Ухсан нүхний ёроолыг 10-15 см гүн сийрэгжүүлж өгнө .

Хөрс бэлтгэх.

Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бууц байхаар тооцож бэлтгэнэ.

Суулгацыг тарих

Суулгацыг нүхэнд тарихдаа гэмтэж хугарсан үндсийг хурц хайчаар тайрч, нүхний гүлд үндсийг нугалахгүйгээр жигд тарааж суулгана. Нүхний шороог нягтруулахдаа ханыг дагуулан дотогшлуулах чиглэлээр гишгэнэ.

 Услах арга

Суулгасны дара хөрсийг сайтар нягтаршуулж, үндэсний хүзүү далд байгаа эсэхийг шалгаж нүхний амсарыг дагуулан 60-80 литр усаар услана.

Тарилтын дараах арчилгаа.

Өглөө, орой цагаар 7-10 хоногт 40-50 литр усаар 1 модыг 1-2 удаа усална. Усалгаа хийх явцад хөрсний сийрүүлэлт хийнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37083
1 эможи
keyboard_arrow_up