Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2016 оны 10 сарын 08

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэрч хононо.

2016 оны аравдугаар сарын 7-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.


2016 оны аравдугаар сарын 7-ны 20 цагаас аравдугаар сарын 8-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Баян-Өлгий, Увсын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9  хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө солигдмол үүлтэй, зарим нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан  байна.


2016 оны аравдугаар сарын 9-нөөс аравдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 11-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37076
0 эможи
keyboard_arrow_up