Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ургац хураалт улсын хэмжээнд 50-иас илүү хувьтай байна

2016 оны 10 сарын 06

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. 10 дугаар сарын 04-ны байдлаар 72.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 215.1 мянган га-гаас 324.9 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 126.8 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 72.5 мянган тонн хүнсний ногоо, 12.8 мянган га-гаас 28.5 мянган тонн тэжээлийн ургамал, 10.6 мянган га-гаас 5.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

10 дугаар сарын 04-ны байдлаар Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэрэг цас орж байна. 

Ургац хураалтын ажилд 1150 гаруй цэргийн албан хаагч, 600 оюутан, 150 сурагч, нийтдээ 1900 хүн гэрээгээр ажиллаж байна.Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:Энэ сарын 5, 6-нд зарим газраар, 7-нд төв, зүүн говийн аймгуудын зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37038
0 эможи
keyboard_arrow_up