САЙХАН МЭДЭЭ: Ховд-ГовьАлтай аймгийн чиглэл хатуу хучилттай автозамаар холбогдлоо

Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол асуудал бол бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох. Тэр дундаа баруун аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбож дуусах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж Засгийн газар тооцоолсон.
Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын үед 2015 он гэхэд 21 аймгийг Улаанбаатартай холбоно гэж төлөвлөсөн ч, хөрөнгө оруулалтын асуудлаас болж ажил удааширч, өнгөрсөн гуравдугаар сард баруун аймгуудад хатуу хучилттай зам тавих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм. Хөрөнгө оруулалтын газар одоогоор нийт 389.7 километр замыг концессоор барихаар компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил эхэлсэн байна. Үндсэндээ баруун чиглэлийн дөрвөн замыг концессоор барина.
Баруун бүсийнхэний хөгжлийг хангахын тулд дээрх замуудыг маш хурдан тавьж, холбох шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Ялангуяа урд, хойд хөрштэйгээ эдийн засгийн коридорын асуудлыг ярьж, шийдвэрлэхийн тулд баруун аймгуудын зам чухал ач холбогдолтой. Тодруулбал урд, хойд хоёр хөршийн хооронд худалдааны томоохон тээвэрлэлтийн асуудал хүчтэй хөндөгдөж буй энэ боломжийг Монгол Улс алдалгүй зүүн, баруун хэсгийнхээ замтай хоёр улсын тээвэрлэлтийг холбож, улсынхаа автотээврийн сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж байна. Иймээс ч барьж, шилжүүлэх нөхцөлтэйгээр замын ажлыг урагшлуулах нь зөв гэж, компаниудтай концессын гэрээг байгуулж эхэлжээ.Үүнийг нэг жишээ аравдугаар сарын 02-ны өдөр Ховд аймгаас ГовьАлтай аймгийн чиглэлд хатуу хучилттай автозамаар холбогдсон байна.




