Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн ордоны гадаа иргэн амиа хорлоно гэв

2016 оны 10 сарын 05

Иргэн Б.Батдэлгэр өнөөдөр 11.00 цагийн орчимд Төрийн ордоны гадаа эсэргүүцэл илэрхийлж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөртэй нь уулзахыг шаардлаа.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээсэн бөгөөд “Газрын наймаачин луйварчин Б.Батзориг намайг үхэл рүү түлхлээ” хэмээх бичигтэй лоозон барин зогсчээ.

Түүнийг төрийн ордоны хамгаалалтын ажилтнууд болон цагдаагийн ажилтнууд хамгаалалтандаа авсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн туслахыг дуудуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37024
0 эможи
keyboard_arrow_up