Залуу хүн нөөц баялаг, нийгмийн хөдөлгөгч хүч
Иргэний Боловсролын Төв нь Монгол Улсын засгийн газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн 2014 – 2017 онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь дурьдаж байсан.Залуучуудын байгууллагыг чадавхжуулах, залуучуудын талаар төрөөс баримтлах үндэсний бодлого болон залуучуудын асуудлаар ухуулга нөлөөллийн ажил хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нөлөөллийн ажлыг баримт, нотолгоонд суурилсан илүү бодит, үр дүнтэй болгох хүрээнд өнгөрсөн онд “Залуу хүн нөөц баялаг, нийгмийн хөдөлгөгч хүч” сэдэвт баримтын хуудсыг Иргэний Боловсролын Төв боловсруулан гаргасан байна!
5 хуудас, 10 нүүр бүхий энэхүү баримтын хуудас олон сонирхолтой мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэсэн нь та бүхэнд таалагдах бизээ. Тухайлбал төрөөс залуучуудад бидэнд хэдий хэр хэмжээний хөрөнгийг зарцуулдаг, улсын төсвийн хэдэн хувийг эзлэдэг болон залуучуудад ээлтэй төсөв, бусад орны залуучуудын хөгжилд баримталдаг бодлого, туршлага, залуучуудын байгууллагуудыг хэрхэн дэмжих талаар анхаарал татахуйц мэдээллийг бүрдүүлжээ.
Ингээд “Залуу хүн нөөц баялаг, нийгмийн хөдөлгөгч хүч” сэдэвт баримтын хуудастай дэлгэрэнгүй танилцацгаая!

Хүн амын 1/3-с илүү хувийг 15-34 насны залуучууд эзлэж байгаа бол тэдгээр залуусын тал шахам хувь нь улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг байна! Тэгвэл залуучууд бидэнд төрөөс хэдийн хэмжээний хөрөнгийг зарцуулдаг бол? Доорх судалгаанд залуучуудад зориулсан хөрөнгийн дүнг гаргахдаа залуучуудын хөгжилд шууд болон шууд бус хамааралтай зарцуулсан нийт дүнг оруулан тооцсон байна. Өөрөөр сагсан бөмбөгийн тэмцээнээс авхуулаад оюутны байр, сургалтын тэтгэлэг, оюутны автобус картны хөнгөлөлт гээд залуучуудад зориулсан гэгдэх шууд болон шууд бус бүхий л зарцуулсан хөрөнгийг тусгасан гэж болно.
Төрөөс залуучуудад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?

Залуучуудын хөгжилд өгөөжөө өгөх, тэдний хөгжилд зориулсан ээлтэй төсөв гэж юу вэ? Бусад орны туршлагууд ямар байдаг бол … Залуу хүн танд дунджаар 115 ам.доллар төрөөс шууд болон шууд бус хамааралтайгаар зарцуулдаг гэдгийг та мэдэх үү?

2012 оны сонгуульд залуучуудын оролцсон түвшин ердөө 20 хувьтай байгаа нь залуучуудын улс төрийн оролцоо сул, хангалтгүй байгааг илтгэж байна! Улс төр нийгмийн амьдралд хувь хүн хэр идэвхтэй, тэр дундаа залуу хүн та хэр идэвхтэй оролцоно, төдий чинээгээр өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж, асуудлаа шийдвэрлүүлэх болон төрийн бодлогод нөлөөлж чадах юм.
Мэдээлэлтэй, оролцоотой залуучууд нийгмийг өөрчилнө!

Залуучуудын улс төр, нийгмийн оролцоо идэвх хангалтгүй байгаа ч тэдэнд идэвхтэйгээр оролцох боломж, арга хэрэгсэл, сувгууд хэр хүртээмжтэй байгаа бол …
Улс төр нийгмийн амьдралд оролцох боломж олговол залуучууд өөрчлөлт хийнэ

Залуучуудын асуудлыг залуучууд өөрсдөө л хамгийн сайн ойлгоно. Тийм ч учираас тэд өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, нөлөөлөх хүсэлтэй байгаа нь мэдээж.

Харин залуу хүн та төрийн бодлогод хэрхэн яаж, ямар арга замаар нөлөөлж чадахаа мэддэг үү?

Улс төрийн намууд буюу төрийн эрхийг барих, барьж буй институциудын хүрээнд залуучуудын асуудалд, залуучуудын хөгжилд зориулсан бодлого байдаг болов уу? Сонгуулиар тэдний мөрийн хөтөлбөрт юу гэж дурьдагдсан байдаг бол …

Хүн амын 1/3-г эзлэх залуучуудад манай улсын төрийн бодлого хэр ээлтэй вэ? Бусад орны сайн туршлагууд юу байна?

Бодлогын бичиг баримтаас гадна бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилт зайлшгүй шаардлагтай! Харин төрийн бодлогод санхүүжилтыг хэр сайн шийдэж өгдөг бол …

Иргэний нийгмийн тэр дундаа залуучуудын байгууллагуудыг чадваржуулах, тэднийг бодлогоор дэмжих гадны туршлагуудаас бид юу сурч болох вэ?

Дүгнэж хэлэвэл …

Энэхүү баримтын хуудас нь Иргэний боловсролын төвийн өмч бөгөөд та баримтын хуудсыг төсөл хөтөлбөр боловсруулахдаа болон хурал уулзалтан дээр дурьдахдаа эх сурвалжаа заавал дурьдахыг зөвлөж байна! Эдгээр болон Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг Иргэний Боловсрол Төвөөс авна уу 




