Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд “Грандмэд”, “Ачтан” эмнэлгүүдээс мэс заслын яаралтай тусламж авах боломжтой

2016 оны 10 сарын 05

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд,  “Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д  зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно, гэж заасан байдаг байна.

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд  дотрын өвчний,  мэдрэлийн тогтолцооны өвчний, нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний,  яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37005
0 эможи
keyboard_arrow_up