Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр багш нарын баяр тохиож байна

2016 оны 10 сарын 05

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр бөгөөд энэ тэмдэглэлт өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг.

Манай улсын хувьд Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн  аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтжээ.

Энэ жилийн “Багш нарын өдөр”-ийн нээлт 10:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт албан ёсоор эхлэх аж. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулна юм.

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ..

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37001
0 эможи
keyboard_arrow_up