Ихэнхи нутгаар нойтон цас орно

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2016 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.




